Хиймэл бороо, хиймэл зүлэгтэй бөхчүүдийн бэлтгэл өнөөдөр 17.00 цагт эхэлнэ

Төв Цэнгэлдэх Хүрээлэн нь энэ жилийн баяр наадмыг илүү аюулгүй, тав тухтай, орчин үеийн стандарттайгаар зохион байгуулах зорилгоор шинэчлэлүүдийг шат дараатай хэрэгжүүлж байгаа гэнэ. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шинэ зүлэгт хиймэл бороо оруулж, бөхчүүдийг туршилтаар барилдуулахаар болжээ. Тодорхой хэлбэл, 2025 оны зургадугаар сарын 24 буюу мягмар гараг 17:00 цагт энэхүү барилдаан эхэлнэ. Зүлэг шинэчлэлийн хүрээнд хийгдсэн сайжруулсан зүлэгт хиймэл борооны нөхцөл бүрдүүлж, бөхийн бэлтгэл, хөдөлгөөний туршилт хийхэд цолтой бөхчүүд оролцоно.

Монгол үндэсний бөхчүүд оролцож, шинэ зүлэг дээр бэлтгэл хийж, бороо орсон үед зүлэг хэрхэн нөлөөлж байгааг биечлэн туршина. Энэхүү арга хэмжээ нь олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй тул сонирхсон иргэд, сэтгүүлчид хүрэлцэн ирж газар дээр нь мэдээлэл авах боломжтой.
Энэхүү бэлтгэлийн зорилго нь зүлэгний ус шингээлт, гулгамтгай чанар, бат бөх байдлыг үнэлэх, бөхчүүдийн хөлд мэдрэгдэх тухтай байдал, аюулгүй нөхцлийг шалгах аж.