Төв аймгийн сүм дугантай зарим сумдаар зочиллоо

МБШТ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн лам нарын зөвлөлийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны ажилтан, гавж Д.Алтаншагай лам 2025 оны хоёрдугаар сарын 19-21-ний хооронд . Тус ажлын хүрээнд Төв аймгийн Баян, Баянцагаан, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт, Эрдэнэ, Баянчандмань, Батсүмбэр сумдын удирдлагууд, хийдүүдийн тэргүүн нартай уулзаж, сүм хийдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэхүү уулзалтын үед тухайн орон нутгийн сүм хийдүүдийн нөхцөл байдал болон тэдгээр сүм хийдүүдэд лам хуврагууд тогтмол суулгах боломж бололцооны тухай, орон нутгийн ард иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлээр лам хуврагуудын хийж гүйцэтгэх боломжтой ажлууд, дээр дурьдсан чиглэлүүдээр орон нутгийн төрийн захиргааны байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан байна.