2026-2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн улсын хэмжээнд 11 төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ. Эдгээр сургуулийн нэг нь Төв аймгийн Зуунмод хотод үйл ажиллагаа эхлүүлж буй “Эрдэмт ирээдүй” төрөлжсөн ахлах сургууль юм.
Төрөлжсөн ахлах сургууль нь сурагчдын авьяас, сонирхол, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаанд тулгуурлан ахисан түвшний сургалт зохион байгуулж, математик, байгалийн ухаан болон бусад чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах боломжийг бүрдүүлж байна.
Энэхүү тогтолцооны хүрээнд сурагчид чадварлаг багш нараар ахисан түвшний хөтөлбөрөөр хичээллэж, цаашид их, дээд сургуульд сонгосон мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах суурь мэдлэг, ур чадварыг эзэмших юм.

-274° C
0 cэтгэгдэлтэй