Дорноговь аймагт бүртгэлтэй “Аргалант Транс” ХХК Зөөвч-Овоо ураны төслийн талбайг Улаанбадрах сумын төвтэй холбох 60 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж, энэ сарын 1-ний өдөр ажлаа эхлүүллээ. Барилгын ажлыг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэж, 2028 оны гуравдугаар улиралд дуусгахаар төлөвлөж байна. Тодорхой хэлбэл,
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвийг Зөөвч-Овоо төслийн талбайтай холбох 60.1 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ.
Тус зам нь Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ашиглаж буй Зөөвч-Овоо ураны төслийн бүтээн байгуулалтын нэг хэсэг болох бүс нутгийн тээвэр, логистикийн нөхцлийг сайжруулах, орон нутгийн авто замын сүлжээг байгуулахад чухал ач холбогдолтой юм.
0 cэтгэгдэлтэй