Дундговь аймгийн музей, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Археологи, өв соёлын судалгааны төвийн хамтарсан “УМАРД ГОВИЙН ХҮННҮЧҮҮД” археологийн судалгааны төсөл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт амжилттай үргэлжилж байна. Төслийн хүрээнд Хүннүгийн үеийн археологийн дурсгалын малтлага, судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд судалгааны үр дүнд Дундговь нутгийн түүх, соёлын өвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, хамгаалах, судалгааны эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн “Археологийн олдворын яаралтай хадгалалт, хамгаалалт” Хээрийн нөхцөлд хийгдэх хадгалалт, хамгаалалтын суурь технологи сургалтыг зохион байгуулав. БНСУ-ын Гунжү үндэсний их сургуулийн Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухааны тэнхимийн профессор Жу Нам Чол, докторант Н.Оюунбилэг, Юун Ин их сургуулийн “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын тэнхим”-ийн профессор И Бён Хүнь, БНСУ-ын Соёлын өвийг дэмжих хүрээлэнгийн олон улсын удирдагч Ким Дунь Мин нар оролцож хамтран ажиллаж байгаа аж.

19° C
3590.58
0 cэтгэгдэлтэй