2026 оны тавдугаар сарын 28-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц улаанбуудайн талбайн хувьд Өвөрхангайн Хархорин, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Цагааннуур, Ерөө, Дорнодын Халхгол, Увсын Баруунтуруунд хангалттай байна.
Харин Дархан-Уулын Хонгорын Алтангадас, 6-р бригадад дунд зэрэг, Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Баянгол, Орхон, Орхонтуул, Дархан-Уулын Хонгорын Цайдам, Төвийн Эрдэнэсантад хангалтгүй байна.
Гуурстай талбайн хувьд Өвөрхангайн Хархоринд хангалттай, Дархан-Уулын Хонгорын Алтангадас, Цайдамын талбайд хангалтгүй байна.
Төмсний талбайн хувьд Архангайн Төвшрүүлэх, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Мандал, Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, Дорнодын Баян-Уул, Чойбалсан, Сүхбаатарын Баруун-Уртад хангалттай, Төвийн Баянчандмань, Жаргалантад дунд зэрэг, Сэлэнгийн Баянгол, Төвийн Угтаалцайдамд хангалтгүй байна.

18° C
3590.58
0 cэтгэгдэлтэй