Анхдугаар Богд Өндөр гэгээн Г.Занабазар 1686 онд Соёмбо үсгийг зохиосны 340 жилийн ой энэ онд тохиож байна. Уг түүхэн ойг тохиолдуулан “МОНГОЛ БАХАРХАЛ-БҮТЭЭЛЧ САР” аяны үндэсний бичиг соёл агуулгын хүрээнд Богд Хааны Ордон Музейгээс хүүхэд, залууст зориулсан “ӨӨРӨӨ ТОДОРСОН ГЭГЭЭ” боловсролын хөтөлбөрийг зохион байгуулж байна. Энэ удаа ”Шинэ Монгол” Ерөнхий боловсролын сургуулийн 9 ангийн 5 бүлгийн 120 гаруй хүүхэд Богд Хааны Ордон Музейг үзэж, тус хөтөлбөрт хамрагдлаа.
Соёмбо үсгийн гайхамшиг:
• 16 эгшиг, нийт 90 орчим үсэгтэй.
• Хэвтээ болон босоо аль ч хэлбэрээр бичиж болдог хосгүй зохиомжтой.
• Анхны буюу титэм дүрс нь өнөөдөр Монгол Улсын төрийн сүлдэнд залран, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон мөнхөрчээ.


-274° C
0 cэтгэгдэлтэй